본문 바로가기 대메뉴 바로가기
팝업존 열기 팝업존 닫기

Tourism Gangneung MN - 솔향강릉

Кангнынгийн аялал

Аялалдаа бэлтгэнэ үү

Кангнынгийн аялал 페이지 배경 사진

01 Кангнынг Күнзийн сурталт сургууль

Күнзийн сурталт сургууль нь Жусон гүрний хөдөөгийн боловсролын байгууллага бөгөөд Күнзийн сургаалыг судлагч эрдэмтэдийг бэлтгэдэг газар юм. Нажү Күнзийн сурталт сургууль болон Жангсү Күнзийн сурталт сургуультай хамт манай улсын гурван том Күнзийн сурталт сургуульд хамрагдах ба Кангвондугийн биет соёлын дурсгалт зүйлийн 99-өөр тогтоогдсон Кангнынг Күнзийн сурталт сургууль нь төгс хэмжээ, үйл ажиллагаатай Күнзийн барилгын хэв маяг бүхий барилгын бүтээл болно.

#Күнзийн сурталт сургууль #боловсрол #Күнзийн тахилга
  • Address 233, Gyo 2-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-648-3667
강릉향교 사진1
  • 강릉향교 사진2
  • 강릉향교 사진3

02 Кангнынг хотын урлагийн музей

2006 оны 9 сард Кангнынг хотын урлагийн музейгаар үйл ажиллагаагаа эхлэн 2013 оны 4 сард Кангвондугийн хувьд цорын ганц хотын урлагийн музейгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон урлагийн музей юм. 2 давхар барилгатай 530м² орчим талбай бүхий үзэсгэлэнгийн танхимтай, Солонгосын урлагийн бүтээлүүд үзмэрийн гол хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн музей нь төрөл бүрийн насны хүмүүст сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

#Солонгосын урлаг #Кангвондугийн цорын ганц урлагийн музей
  • Address 46, Hwabusan-ro 40beon-gil, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах (Кангнынг хотын урлагийн музей)033-640-4271
  • Цахим хуудасруу https://www.gn.go.kr/mu/index.do
강릉시립미술관 사진1

03 Кангнынгдэхудубү төрийн ёслолын газар

Хааны чонпэ болон күолпэг байрлуулан ёслол үйлддэг байсан ба Чондэчонг болон Кангнынгд айлчлан ирсэн зочдыг хүлээн авдаг байсан баруун зүүн талын барилгаас бүрдэх имёнггуан нь Курё Тэжу хаанчлалынхаа 19 дэхь жилд үүсгэн байгуулсан ба хэд хэдэн удаа засварласан бөгөөд 1908 онд японы энгийн ахлах сургуулиар ашиглаж байгаад буулгасан байна.

#Зочид буудал имёнггуан #зочид хүлээн авах
  • Address 6, Imyeong-ro 131beon-gil, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5119
강릉대호도부 관아 사진1
  • 강릉대호도부 관아 사진2
  • 강릉대호도부 관아 사진3

04 Шинбугсажи буддын сүмийн туурь

Шиллагийн Мүн Сонг хаан хаанчлалынхаа 12 дахь жилд (850он) анх Бомилгүгсаг барисан гэх ба хийд үгүй болж, хуучин туурин дээр нь гурван давхар чулуун суврага(87 тоот эрдэнэс) болон буддагийн чулуун хөшөө (84 тоот эрдэнэс) үлдсэн байна.

#Буддын сүмийн туурь #гурван давхар чулуун суврага #буддагийн чулуун хөшөө
  • Address 403, Naegok-dong, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5119
신복사지 사진1
  • 신복사지 사진2
  • 신복사지 사진3

05 Гүлсансажитангганжижү хос чулуун багана

Улсдаа хамгийн том хэмжээний 86 тоот эрдэнэс бол Гүлсансажитангганжижү хос чулуун багана болно. Буддын сүм хийдэд ёслол болох үед сүмийн орох хаалганы урд данг гэгдэх далбааг уядаг байсан шонг дангган гэдэг байсан ба түүний хоёр талаас тулж өгөх чулуун баганыг дангганжижү гэдэг байжээ.

#Чулуун багана #86 тоот эрдэнэс
  • Address 597, Haksan-ri, Gujeong-myeon, Gangneung-si, Gangwon-do
  • Лавлах 033-640-5119
굴산사지당간지주 사진1

06 Нарсны үнэрт модот цэцэрлэг

Нарсны үнэрт модот цэцэрлэг нь Кангнынг хотын Күжонгмён Күжонни 135-д 2013 оны 10-р сарын 30-нд нээгдсэн. Манай бүс нутгийн төлөөлөл нарс модны нэгэн төрөл болох Көмганг нарсыг тарьж ургуулан арчилж ирсэн газар бөгөөд байгалийн ойг тэр чигээр нь харж болох бахархамаар цэцэрлэг болно. Нарсны үнэрт модот цэцэрлэг нь 78.5 га газарт 23 төрлийн 1330 зүйлийн 240,000 ургамалтай болно.

#Мянган жил амьсгалан эрүүлжих зам #нарсан ойн талбай #үзэсгэлэнгийн танхим
솔향수목원 사진1
  • 솔향수목원 사진2
  • 솔향수목원 사진3